Friday, December 3, 2010
Thursday, March 25, 2010
Мэрилин Монроегийн тухай уншсан номын тэмдэглэл :
Мэрилин Монрое буюу Norma Jeane Baker нь 1926 оны 6-р сарын 1-нд мэндэлжээ.
Энэ үед дайны жилүүд байсан ба тэдний амьдрал эхэндээ сайхан байсан боловч тэд сүүлдээ бараг хоорондоо ярихаа болисон муудалцдаг болжээ удалгүй нөхөр нь австрали руу усан цэргийн флотд хувиарлагдан явснаар тэдний амьдрал эцэс болжээ.
Тэрээр амьдралдаа 3 хүнтэй гэрлэсэн бөгөөд 2 дахь нөхөртөө илүү хайртай байсанаа амьдралд нь хамгийн чухал эр хүн байсныг онцолжээ. Энэ хүн бол тухайн үедээ Мэрилинээс ч илүү нэрд гарсан New York Yankees багийн тоглогч Joe DiMaggio байсан юм. Joe энгийн даруу төлөв хүн байсан ч хагас нүцгэн шахам хувцасанд нь ундууцдаг байснаас үл ойлголцолууд эхэлжээ Тэд бал сараа Tokyo-д өнгөрүүлэхээр болж очиход түүнд Солонгосд байдаг Америkт цэргүүдээс захидал ирэн тэдэн дээр ирж дэмжлэг үзүүлэхийг хүсэн урьжээ.
Үүнийг Жое эрс эсэргүүцэж амь насанд нь халтайг хэлсэн ч тэрээр ганцаараа явжээ. Хожим энэ үйл явдлыг тэрээр хэлэхдээ амьдралдаа хийсэн хамгийн том сайн үйлс нь гэжээ. Галт тэрэг хажуугаар өнгөрөхөд даашинз сөхөгддөг энэхүү алдарт зургийг хүн бүхэн мэдэх бизээ
Энэ үед Монрое The Seven Year Itch Kиноныхоо зураг авалтанд орж байсан түүнийг харахаар 4000-аад мянган шүтэн бишрэгчид нь хүрэлцэн ирсэн байлаа энэ үед Жое ирж бүх зүйлийг буруутгаж ингэж аяглахыг нь тэвчихгүй түүнээс сална гэдгээ хэлжээ./бодоод байхад тэрээр их хартай хүн байсан юм шиг/ Тэд гэрлэлтээ цуцлуусны дараа бараг 24 цагийн дотор ажил мэргэжлийн хобоотой байсан зохиолч Arthur Miller-нд Мэрилин нүүж очсоноор тэдний хамтын амьдрал эхэлсэн юм
Түүнийг алдар нэр ид байх үед байх нэгэн өдөр Мэрилинийг 19 настай байхад нь нүцгэн зургаа авхуулж байсныг нь тараана, ингэснээр түүний нэр унанаь үгүй бол 10000 доллар өгөхийг шаарджээ. Мэрилин маргааш өглөө нь өөрөө сонины Редаkцид очин үүнд хариу мэдэгдэл хийхдээ тэр үед надад үнэхээр мөнгө их хэрэгтэй байсан тэглээ ч бурхан надад ийм сайхан бие заяасан болхоор надад нуух шаардлага байхгүй гэсэн нь Монроегийн харин ч нэр хүнд өссөн гэдэг.
Friday, March 5, 2010
Америкт байсхийгээд л Монголчуудын өдүүлсэн хэрэг дуулиан тарьсаар
"Бид Монгол дайчид, Бид харанхуйн дайчид”
Яагаад алс холын Америк гүрний танхайчууд "Монголчууд” хэмээн өөрсдийгөө нэрлэх болов. Тэдний үзлээр бол энэ нь тун ч нарийн учир жанцантай аж. Бүдүүлэг тэнэгүүд гэж харийнханд адлагдсан монголчууд мо
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байсхийгээд л "Монголчууд”-ын өдөөсөн хэрэг, зөрчлийн тухай аймшигтай мэдээллүүд цацагддаг. Гэхдээ энэ нь бидний цус нэгт төрөл төрөгсөд бус харин Америкийн мото /мотоциклчдын/ бүлэглэлүүдийн нэг "Монголчууд” байдагт сэтгэл жаахан уужирдаг юм. Америкийн Калифорни мужийн Монтебелогоос гаралтай "Монголчууд” буюу "Mongols” бүлэглэл нь эх нутагтаа төдийгүй Мексик, Итали, Канад зэрэг улсуудад хүрээгээ тэлж мотоциклчдын клуб нэрийн дор үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн маш том гэмт хэргийн бүлэглэл юм. Америкт хэд хэдэн томоохон мото бүлэглэлүүд байдаг бөгөөд тэргүүн эгнээнд нь хамгийн нэр хүндтэй, олон гишүүдтэй гэгдэх Hells Angels, Mongols, Outlaw, Brother speed зэрэг бүлэглэлүүд ордог юм байна. Эзэн Чингисийн сургаалыг шүтэн залж, өөрсдийгөө "Монголчууд” хэмээн нэрлэдэг уг бүлэглэлийн тухай мэдэх нь Монголоор овоглодог хэн бүхэнд сонирхолтой санагдах болов уу.
рин дэл дээрээс дэлхийн талыг эзэлж чадсан түүх тэдний анхаарал, бишрэл хүндэтгэлийг эрхгүй татсан гэнэ. Чингис хааны холч ухаан, эрэмгий дайнч чанарыг биширсэн Америкийн танхайчууд түүнийг өөрсдийн шүтээн, бүтээгч эзэн мэт санан дээдэлж, өөрсдийгөө агуу хааны удам мэтээр төсөөлөн түүндээ итгэхийг хүсчээ. Ингээд л өөрсдийгөө "Монголчууд” хэмээн нэрлэж, морь биш мотоцикль унасан Чингис хааныг үндсэн билэгдэлээ болгож, түүнийгээ дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхээр зорьж явна. Бүлэглэлийн mongolsmc.com гэсэн цахим хуудсанд зочилж сонирхолтой мэдээллүүд авч болно.
Энэ хаягаар эхэлж ороход л эдгээр Америкчууд Чингис хааныг ямар ихээр хүндэлж биширч явдаг нь мэдрэгдэнэ. Хуудасны хамгийн эхэнд "дархан мэхээр дайснаа даран сөнөөж, эд хөрөнгийг нь цөлмөж, эрэмгий хүлгийг нь унаж, эмс охидыг нь эзэгнэх нь хамгаас дээд жаргал болой” гэх утгыг илэрхийлсэн Чингис хааны хэлсэн үгс харагдана. Бүлэглэлийн гол уриа нь We are Mongol raiders! We are raiders of the night ! буюу "Бид Монгол дайчид, Бид харанхуйн дайчид” гэх бөгөөд юунаас ч айхгүй эрэмгий зоригтой байхыг гишүүддээ захидаг аж. Харгис хэрцгийгээрээ Америк даяар алдартай уг бүлэглэл нь 1000 гаруй гишүүдтэй ч албан ёсоор бол 600 гишүүний бүртгэлтэй юм байна. Бүлэглэлийн ихэнх гишүүд нь Калифорнийн өмнөд хэсэгт амьдардаг бөгөөд энд бараг 400 гаруй гишүүд нь байдаг гэжээ.
Галзуурсан "Монголчууд”-ын эсрэг FBI "Хар бороо” тусгай ажиллагааг явуулжээ
Хамгийн аймшигтай зэрлэг балмад гэгддэг "Монголчууд”-ын эзэгнэл одоогоор нойрсож буй галт уул мэт нам жим байна. Учир нь АНУ-ын Холбооны мөрдөх товчоо "Хар бороо” хэмээх тусгай ажиллагааг явуулан энэ бүлэглэлийг хэсэг хугацаанд номхоруулаад байгаа юм. Холбооны мөрдөх товчоо /FBI/ гурван жилийн өмнөөс дөрвөн нууц ажилтнаа тус бүлэглэлийн эгнээнд нэвтрүүлж чадсанаар "Хар бороо” тусгай ажиллагааг эхлүүлсэн аж. АНУ-ын Хууль зүйн сайд Т.О’Брайены хэлснээс үзвэл энэ ажиллагаа мотоциклчдын гэмт бүлэглэлийн эсрэг явуулсан тус улсын түүхэн дэх хамгийн далайцтай нь болжээ.х баримт цуглуулахад хамгийн их тус болсон зүйл бол "Хар бороо” нууц ажиллагаа байсан бөгөөд энэ ажиллагааны хүрээнд "Монголчууд” бүлэглэлд элсэж чадсан АНУ-ын дөрвөн тусгай ажилтан онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Энэ ажиллагаанд гар бие оролцсон нэгэн нууц ажилтны хэлснээр бүлэглэлд элсэхэд бас тийм ч амархан биш бөгөөд бүлэгийн удирдлагууд шинээр элсэх гэж байгаа гишүүдээ тусгай хувийн мөрдөгч хөлсөлж тагнуулдаг, ба мөн полиграф /худал ярьж буй эсэхийг нь шалгах төхөөрөмж/ тестээр шалгаж байж тэнцүүлдэг гэжээ. Бүлэглэлд элссэн нууц ажилтнуудын хувьд хоёр ж
илийн хугацаанд шалгуулж, соригдсоны эцэст уг бүлэгт элсэх эрх олж авсан байна. Эдгээр залуучуудын хувьд ар гэр, хувийн амьдралаа золиосолж, биен дэрээ элдэв шивээс хийлгэн яг л танхайчууд мэт бүтэн гурван жилийн турш амьдарсан байна. Мөн дээрх дөрвөн нууц ажилтнаас гадна, яг "Монголчууд” бүлэглэлийн жинхэнэ гишүүн хэдэн залуус ч гэсэн мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж, хүчний байгууллагуудад тус болжээ.
Хууль хяналтын байгууллагын мэдээгээр Калифорни мужид "Монголчууд” бүлэглэлийн бараг бүх удирдагчдыг барьсан бөгөөд мөрдөн байцаалтын хүрээнд зургаан мужид 110 баривчилгааны ордерыг өгсөн байна. Хууль хяналтынхан энэ мото клубын гишүүдийн ихэнх нь амьдардаг уг мужид энэ бүлэглэлийн бэлгэдлийг ашиглахыг хориглох саналыг шүүхэд тавьсан. Холбооны нэр болох "Монголчууд”-ыг хэрэглэхийг хорьж, мөн Чингис Хааны дүрс бүхий сүлд тэмдэгтэй хүрэм, хувцас өмссөн хүн болгоныг саатуулж, зайлшгүй тохиолдолд цагдан хорих саналыг тухайн үед шүүхэд тавьсан ч энэ нь бусад мото бүлэглэлүүд болоод мото спорт сонирхогчдын зүгээс ширүүхэн эсэргүүцэлтэй тулгаран одоо болтол шийдвэрлэгдээгүй байна.
Эх сурвалж Өглөөний сонинThursday, March 4, 2010
Just like a feeling I need, it's no joke
And though it hurts me to treat you this way Betrayed by words,
I'd never heard, too hard to say
Up, down, turn around
Please don't let me hit the ground
Tonight I think I'll walk alone
I'll find my soul as I go home.
Each way I turn, I know I'll always try
To break this circle that's been placed around me
From time to time, I find I've lost some need
That was urgent to myself, I do believe
Up, down, turn around
Please don't let me hit the ground
Tonight I think I'll walk alone
I'll find my soul as I go home.
Oh, you've got green eyes
Oh, you've got blue eyes
Oh, you've got gray eyes
Oh, you've got green eyes
Oh, you've got blue eyes
Oh, you've got gray eyes
And I've never seen anyone quite like you before
No, I've never met anyone quite like you before
Thoughts from above hit the people down below
People in this world, we have no place to go
Oh, it's the last time
Oh, I've never met anyone quite like you before
Дэлхийн 10 Том Мафи
- 10. Ямайка-Британы Ярдинууд
Ямайка-Британийн Ярдинууд 1950 онд Британид цагаачилсан Ямайка иргэд байжээ. Тэд хүчирхийлэл дээрмийн хэрэг өдлж Ярди гэж нэрлэгдсэн байна. Мансууруулах бодис, зэвсэгийн наймаа зэрэг хууль бус зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг байжээ. Хууль хэрэгжүүлэх системийг хүндэтгэж үзэхийг оролдоогүй учраас бусад мафийн бүлэглэл шиг байж чадаагүй. Галт зэвсэг оролцуулсан бүх гэмт хэргүүд Британид хатуу хяналтад байдаг.
- 9. Албаний мафи
Албаний мафи нь Албаний олон тооны гэмт бүлэглэлүүдээс бүрддэг. Тэд Америк Европд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. 1980 онд Албаний мафи нь олон улсын төвшинд хүрсэн гэж яригддаг. Албаний зохион байгуулалттай гэмт хэрэг бүр 15-р зуунд тархаж байсан байна. Америк болон Англид тэд садар самуун, мансуурах бодисын наймаа, айлган сүрдүүлэх болон өшөө авахад хүч хэрэглэхээр нэрд гарсан юм байна.
- 8. Сербийн мафи
Мафия олон улс үндэстнүүдийг хамарсан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг нууц бүлэглэл юм. Тэд үүссэн улс орныхоо нэрсээр нэрлэгддэг ба томчууд нь тэр улсынхаа төрөлх үндэстэн байдаг. Тэд голлон мансуурах бодис, галт зэвсэгийн наймаа гэх зэрэг хууль бус үйл ажиллагаа эрхлэхийг эрмэлздэг. Энд мафийн бүлэглэл ба тэдний үйл ажиллагааны тухай оруулж байна. Мафийн дэлхийд нөлөөлөх нөлөөллөөр нь жагсаалаа.
- 7. Израйлын мафи
Израйлын мафи маш олон оронд мансуурах бодис болон янхандалтаар үйл ажиллагаа явуулдаг. Нэгэн цагт Израйлын мафи сүсэг бишрэлтэй, нигүүсэлтэй байсан цаг хугацаа өөрчлөгдөж өнөөдөр харгис хэрцгий аллагын тухай хоёронтаа бодохоо байсан аж. Орос-Израйлын мафи Америкийн улс төрийн системд нэвтэрсэнээр Америкийн хүчнүүд тэднийг зогсоох ямар нэг үйлдэл хийх чадваргүй болсон байна.
- 6. Мексикийн мафи
Мексикийн мафи бол Америкт шоронгийн маш хүчирхэг дээрэмчид юм. 1950-аад оны сүүлээр эхэлсэн үйл ажиллагаа нь шоронгийн ялтангуудыг хамт хоригдогсод болон ажилтнуудаас хамгаалах байжээ. Эдгээр дээрэмчид мөнгө салгах, мансуурах бодисын хууль бус наймаанд оролцдог. Бүх Америк даяар 30,000 гаран гишүүнтэй. Гишүүд заримдаа Мексикийн үндэсний тэмдэг болох галын тойрог, зөрүүлсэн хутганы зурагтай нийтлэг шивээсээр ялгардаг. Энэ нь алах даалгавар өгөх 150 шоронгийн гишүүд, түүнийг нь биелүүлэх 2000 холбоод байгаа гэсэн үг болж байна. Тэд зэвсэгт дээрэмчид болон дамчдыг хамгаалалтын төлбөр төлөхийг шаарддаг ба эсэргүүцсэн нэг нь алагддаг юм байна.
- 5. Японы Якуза
Японы Якуза нь үндэсний гэмт бүлэглэл бөгөөд айлган сүрдүүлэх, мөнгө салгах ажлуудыг өөрсөдийнхээ аргаар хийдэг. Аль тэртээх 17-р зуунд анхлан байгуулагдаж байсан мэдээ байдаг. Чигчий хуруугүй нөхдүүдийг мафийн гишүүн гэж ойлгож болно. Энэ нь толгойлогчдоо үнэнч байдал, уучлал хүсэн тайвшруулахыг оролдсон түүхийн гэрч болдог. Зарим гишүүд бүтэн биеэрээ шивээстэй байдаг. 2500 гэр бүлийн 110,000 идэвхитэй гишүүд байдаг гэнэ. Тэд айлган сүрдүүлэх, порнографийн импорт, янхандалт, хууль бус цагаачлалын ажлуудад оролцдог.
- 4. Хятадын триадууд
Хятадын триадууд Хятадын эх газар, Малайз, Хон-Конг, Тайван, Сингапур зэрэг орнуудын гэмт бүлэглэлүүдийг багтаасан байдаг. Лос Анжелес, Нью-Йорк, Сиэтл, Ванкувер, Санфранциско зэрэг хотуудад маш их идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Зохион байгуулалттай тэдний гэмт хэрэг нь хулгай, захиалгат аллага, мансууруулах бодисын наймаа, мөнгө салгах юм байна. Одоогоор дээрмийн хэргүүдэд ихээр оролцдог болсон байна. 18-р зуунд эхэлсэн түүхтэй Хятадын мафи анхандаа Тиан Ди Хуй гэж нэрлэгддэг байжээ. Тэд хүчний хувьд тогтвортой өсөж байгаа ч үйл ажиллагаа нь төдийлэн анхааралд өртөхөөргүй байдаг. Триадууд 30,000 гишүүнтэй. Тэд мөн Хятадын мөнгөн тэмдэгтийг хууль бусаар үйлддэг.
- 3. Колумбын мансуурах бодисын эвсэл
Колумбын мансууруулах бодисын эвсэлийнхэн голлон мансуурах бодисын наймааг хянадаг. ба олон оронд үйл ажиллагаа явуулдаг юм. Эвсэлийн улс төрийн, цэргийн, хуулийн талын үйл ажиллагааг явуулдаг олон байгууллагууд байдаг. Чухал Колумбын эвсэлүүдэд Кали Картел, Меделлин Картел, Норте дел Валле Картелууд ордог. Эвсэлүүд Америк болон Колумбын хооронд байгуулсан гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээнээс сүрддэг үе байсан. Эздүүд нууц байдалд шилжиж гишүүдийг болон дэмжигчдийг алах захиалга өгсөн байна. Тэд хүний хулгай болон алан хядлагатай холбоотой үйл ажиллагаа явуулдаг.
- 2. Сицил ба Америкийн "Cosa Nostra"
Сицил ба Америкийн "Cosa Nostra" бол харьцангуй шинэ групп. 19-р зууны хоёрдугаар хагаст Италид эхэлсэн түүхтэй. Залуу мафи ч гэсэн том том гэмт хэргүүдийг төлөвлөх болон гүйцэтгэх чадвартай. Айлган сүрдүүлэхээс хамгаалах, мансууруулах бодис болон зэвсэгийн хууль бус наймаа,гэмт хэргийн бизнесийн холбогч хийх зэрэг үйл ажиллагаанууд Сицил ба Америкийн "Cosa Nostra"-гийн оролцдог ажлууд. Тэд 3500-4000 гишүүнтэй нь цөөхөнд тооцоглож байна. Нэмж хэлэхэд эдгээр гишүүд жинхэнэ бус гишүүдтэй холбоотой ажилладаг. Гишүүн болохын тулд өөрийн үнэнчийн баталгаа болгож хэн нэгнийг тонилгох хэрэгтэй байдаг юм байна. Бүх гишүүд чимээгүй байх кодыг дагадаг.
- 1. Оросын Мафи
Оросын Мафи Зөвлөлт засгийн үед л байгуулагдсан ба одоо дэлхий даяар нөлөөтэй. Ойролцоогоор 100.000-500.000 гишүүнтэй юм байна. Тэд Израйл, Унгар, Испани, Канад, Англи, Америк, Орос зэрэг олон оронд зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг. Еврей ба Герман бичиг баримтаар Израйл, Америк, Германд цагаачилсан Оросын мафийнхан мансуурах бодис, зэвсэгийн хууль бус наймаа, тэсрэлт, контрбанд, порнограф, интернэт луйвар зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Тэдний гишүүн гэмт хэргийн тухай мэдээллээд баригдвал тэднийг үхэл хүлээж байдаг. Тэд зэрлэг балмад байдал, терроризм, эрхтэний наймаа, захиалгат аллагаараа айлгаж байна.
Wednesday, January 20, 2010
2009 оны шилдэг 50 хамтлагууд
50. Iron & Wine
49. Fanfarlo
48. Camera Obscura
47. Girls
46. N.A.S.A.
45. Bob Dylan
44. Sebastien Tellier
43. Kanye West
42. TV on The Radio
41. The Big Pink
40. Yeasayer
39. Sufjan Stevens
38. Neko Case
37. Au Revoir Simone
36. LCD Soundsystem
35. Kid Cudi
34. Beach House
33. Daft Punk
32. Andrew Bird
31. The Flaming Lips
30. Decemberists
29. Cut Copy
28. Chromeo
27. Wilco
26. Bon Iver
25. Simian Mobile Disco
24. Bloc Party
23. Metric
22. Bat For Lashes
21. Empire og The Sun
20. Vampire Weekend
19. Lykke Li
18. Friendly Fires
17. Miike Snow
16. Major Lazer
15. Franz Ferdinand
14. Radiohead
13. The Pains of Being Pure At Heart
12. Florence + The Machine
11. La Roux
10. Fever Ray
9. Roykssop
8. Little Boots
7. Michael Jackson
6. The Xx
5. Grizzly Bear
4. Yeah Yeah Yeahs
3. Animal Collective
2. Passion Pit
1. Phoenix