"Бид Монгол дайчид, Бид харанхуйн дайчид”
Яагаад алс холын Америк гүрний танхайчууд "Монголчууд” хэмээн өөрсдийгөө нэрлэх болов. Тэдний үзлээр бол энэ нь тун ч нарийн учир жанцантай аж. Бүдүүлэг тэнэгүүд гэж харийнханд адлагдсан монголчууд мо
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байсхийгээд л "Монголчууд”-ын өдөөсөн хэрэг, зөрчлийн тухай аймшигтай мэдээллүүд цацагддаг. Гэхдээ энэ нь бидний цус нэгт төрөл төрөгсөд бус харин Америкийн мото /мотоциклчдын/ бүлэглэлүүдийн нэг "Монголчууд” байдагт сэтгэл жаахан уужирдаг юм. Америкийн Калифорни мужийн Монтебелогоос гаралтай "Монголчууд” буюу "Mongols” бүлэглэл нь эх нутагтаа төдийгүй Мексик, Итали, Канад зэрэг улсуудад хүрээгээ тэлж мотоциклчдын клуб нэрийн дор үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн маш том гэмт хэргийн бүлэглэл юм. Америкт хэд хэдэн томоохон мото бүлэглэлүүд байдаг бөгөөд тэргүүн эгнээнд нь хамгийн нэр хүндтэй, олон гишүүдтэй гэгдэх Hells Angels, Mongols, Outlaw, Brother speed зэрэг бүлэглэлүүд ордог юм байна. Эзэн Чингисийн сургаалыг шүтэн залж, өөрсдийгөө "Монголчууд” хэмээн нэрлэдэг уг бүлэглэлийн тухай мэдэх нь Монголоор овоглодог хэн бүхэнд сонирхолтой санагдах болов уу.
рин дэл дээрээс дэлхийн талыг эзэлж чадсан түүх тэдний анхаарал, бишрэл хүндэтгэлийг эрхгүй татсан гэнэ. Чингис хааны холч ухаан, эрэмгий дайнч чанарыг биширсэн Америкийн танхайчууд түүнийг өөрсдийн шүтээн, бүтээгч эзэн мэт санан дээдэлж, өөрсдийгөө агуу хааны удам мэтээр төсөөлөн түүндээ итгэхийг хүсчээ. Ингээд л өөрсдийгөө "Монголчууд” хэмээн нэрлэж, морь биш мотоцикль унасан Чингис хааныг үндсэн билэгдэлээ болгож, түүнийгээ дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхээр зорьж явна. Бүлэглэлийн mongolsmc.com гэсэн цахим хуудсанд зочилж сонирхолтой мэдээллүүд авч болно.
Энэ хаягаар эхэлж ороход л эдгээр Америкчууд Чингис хааныг ямар ихээр хүндэлж биширч явдаг нь мэдрэгдэнэ. Хуудасны хамгийн эхэнд "дархан мэхээр дайснаа даран сөнөөж, эд хөрөнгийг нь цөлмөж, эрэмгий хүлгийг нь унаж, эмс охидыг нь эзэгнэх нь хамгаас дээд жаргал болой” гэх утгыг илэрхийлсэн Чингис хааны хэлсэн үгс харагдана. Бүлэглэлийн гол уриа нь We are Mongol raiders! We are raiders of the night ! буюу "Бид Монгол дайчид, Бид харанхуйн дайчид” гэх бөгөөд юунаас ч айхгүй эрэмгий зоригтой байхыг гишүүддээ захидаг аж. Харгис хэрцгийгээрээ Америк даяар алдартай уг бүлэглэл нь 1000 гаруй гишүүдтэй ч албан ёсоор бол 600 гишүүний бүртгэлтэй юм байна. Бүлэглэлийн ихэнх гишүүд нь Калифорнийн өмнөд хэсэгт амьдардаг бөгөөд энд бараг 400 гаруй гишүүд нь байдаг гэжээ.
Галзуурсан "Монголчууд”-ын эсрэг FBI "Хар бороо” тусгай ажиллагааг явуулжээ
Хамгийн аймшигтай зэрлэг балмад гэгддэг "Монголчууд”-ын эзэгнэл одоогоор нойрсож буй галт уул мэт нам жим байна. Учир нь АНУ-ын Холбооны мөрдөх товчоо "Хар бороо” хэмээх тусгай ажиллагааг явуулан энэ бүлэглэлийг хэсэг хугацаанд номхоруулаад байгаа юм. Холбооны мөрдөх товчоо /FBI/ гурван жилийн өмнөөс дөрвөн нууц ажилтнаа тус бүлэглэлийн эгнээнд нэвтрүүлж чадсанаар "Хар бороо” тусгай ажиллагааг эхлүүлсэн аж. АНУ-ын Хууль зүйн сайд Т.О’Брайены хэлснээс үзвэл энэ ажиллагаа мотоциклчдын гэмт бүлэглэлийн эсрэг явуулсан тус улсын түүхэн дэх хамгийн далайцтай нь болжээ.
Тус бүлэглэлийн 60 гаруй гишүүнийг хүний амь бүрэлгэсэн, мөнгө угаасан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан танхай, сүрдүүлэг, дээрэм, галт зэвсэг болон хар тамхины ноцтой хэргүүдэд буруутган өнгөрсөн жилийн аравдугаар сарын 22-нд Калифорниос гадна Вашингтон, Колорадо, Невада, Охайо, Орегон зэрэг мужид нэгэн зэрэг баривчлан саатуулсан байна. АНУ-ын хүчний байгууллагууд энэхүү танхай бүлэглэлийн үйл ажиллагааг 3 жил гаруй уйгагүй мөрдсөний эцэст нийтдээ 117 хуудастай 86 ширхэг нотлох баримтыг цуглуулж чаджээ. Ингээд эдгээр баримт нотолгоон дээр үндэслэн 1000 гаруй бүрэн зэвсэглэсэн холбооны болон цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцсон асар өргөн хүрээтэй баривчилгаа явуулж тэдний мотоцикл болон бусад бүх хэрэгслийг хурааж авсан байна. Холбогдох хүмүүсийн хэлснээр нотлох баримт цуглуулахад хамгийн их тус болсон зүйл бол "Хар бороо” нууц ажиллагаа байсан бөгөөд энэ ажилл
х баримт цуглуулахад хамгийн их тус болсон зүйл бол "Хар бороо” нууц ажиллагаа байсан бөгөөд энэ ажиллагааны хүрээнд "Монголчууд” бүлэглэлд элсэж чадсан АНУ-ын дөрвөн тусгай ажилтан онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Энэ ажиллагаанд гар бие оролцсон нэгэн нууц ажилтны хэлснээр бүлэглэлд элсэхэд бас тийм ч амархан биш бөгөөд бүлэгийн удирдлагууд шинээр элсэх гэж байгаа гишүүдээ тусгай хувийн мөрдөгч хөлсөлж тагнуулдаг, ба мөн полиграф /худал ярьж буй эсэхийг нь шалгах төхөөрөмж/ тестээр шалгаж байж тэнцүүлдэг гэжээ. Бүлэглэлд элссэн нууц ажилтнуудын хувьд хоёр ж
илийн хугацаанд шалгуулж, соригдсоны эцэст уг бүлэгт элсэх эрх олж авсан байна. Эдгээр залуучуудын хувьд ар гэр, хувийн амьдралаа золиосолж, биен дэрээ элдэв шивээс хийлгэн яг л танхайчууд мэт бүтэн гурван жилийн турш амьдарсан байна. Мөн дээрх дөрвөн нууц ажилтнаас гадна, яг "Монголчууд” бүлэглэлийн жинхэнэ гишүүн хэдэн залуус ч гэсэн мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж, хүчний байгууллагуудад тус болжээ.
Хууль хяналтын байгууллагын мэдээгээр Калифорни мужид "Монголчууд” бүлэглэлийн бараг бүх удирдагчдыг барьсан бөгөөд мөрдөн байцаалтын хүрээнд зургаан мужид 110 баривчилгааны ордерыг өгсөн байна. Хууль хяналтынхан энэ мото клубын гишүүдийн ихэнх нь амьдардаг уг мужид энэ бүлэглэлийн бэлгэдлийг ашиглахыг хориглох саналыг шүүхэд тавьсан. Холбооны нэр болох "Монголчууд”-ыг хэрэглэхийг хорьж, мөн Чингис Хааны дүрс бүхий сүлд тэмдэгтэй хүрэм, хувцас өмссөн хүн болгоныг саатуулж, зайлшгүй тохиолдолд цагдан хорих саналыг тухайн үед шүүхэд тавьсан ч энэ нь бусад мото бүлэглэлүүд болоод мото спорт сонирхогчдын зүгээс ширүүхэн эсэргүүцэлтэй тулгаран одоо болтол шийдвэрлэгдээгүй байна.
Эх сурвалж Өглөөний сонин