Live for nothing or die for something!

Wednesday, February 23, 2011

ХҮН БОЛЖ ТӨРӨӨГҮЙ ҮРИЙН ЭЭЖДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ

ЭЭЖЭЭ? Би уг нь таныг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой миний хүү гэж дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнасан бол далай давалгаагаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж. Би дэлхийн хүн болох нь.

1ДЭХ ДОЛОО ХОНОГ: ЭЭЖЭЭ? Та минь ямар дулаахан юм бэ? Диваажингийн цэцэрлэгт үүлэн орон дээр нараар хучуулан нойрсдог боловч таны хэвлий шиг ийм дотно, ийм тухтай байсангүй. Та мэдэхүү? Би таны хүүхэд болохын тулд их хичээсэн. Сургуульд онц сурж, бурхадын үгэнд сайн орсон. Бас хэзээ ч нисдэг морьд шиг дэггүйтэж, шидтэнүүд шиг оддын хооронд зугаалдаггүй байсан. Та намайг хүлээж байсан уу? Би ч бас таныг зөндөө хүлээсэн. Багш хэлэхдээ зөвхөн сайн сурагчдад л дэлхийн хүүхэд болох шагнал өгдөг гэсэн. Найзууд маань тийшээ явчаад эргэж ирэхгүй болохоор нь би жаахан айдаг байсан. Сайхан байдаг байсан болохоор л эргэж ирэхийг хүсдэггүй байсан юм байна л даа. Та намайг аймхай хулчгар хүүхэд байна гэж битгий бодоорой. Би зоригтой жаал шүү. Хамгийн сүүлийн жишээ нь гэхэд л би марал бугыг унан 7 бурхан өвөөгийн руу гал авахаар ганцаараа давхисан юм. ЭЭЖЭЭ? Би хэтэрхий их яриад байна уу? Намайг бүгд л тэгдэг юм. Сар эгч хүртэл надаас залхаад өдрийн турш нүүрээ буруулдаг. Шөнө харин би унтчихдаг болохоор сайхан эгч минь гэгээн мишээлээр үзэсгэлэнт царайгаа гоёдог юм. Тантай байх ямар сайхан юм бэ ээжээ..

4ДЭХ ДОЛОО ХОНОГ: ЭЭЖЭЭ? Би сая зүүдэллээ, эсвэл бүгдийг эргэн саналаа. . Нэгэн цагт та минь уулыг уултай холбосон урсгал дөлгөөн их мөрөн байсанаа санаж байна уу? Тэр үед би таны их уснаас эх авсан хоржигноонт бяцхан горхи байж билээ. Нэгэн цагт та минь анхилуун үнэрээ алаг тайгадаа түгээсэн мөнхийн ногоон хуш мод байсанаа санаж байна уу? Тэр үед мөчирийг тань дамжин дүүлэх бүлтгэр жаахан хэрэм би байсан юм. Нэгэн цагт та минь хараад сүрдэм байц хад байсанаа санаж байна уу? Энгэрийг чинь түшин бараадсан хэдэн хөх чулууны нэг нь би байж билээ. Тэгэхээр та бид 2 мянган жилийн ерөөлтэй байгаа биз. Таныхаа урсгал их мөрөн мэт саруул оюунаас үр чинь ухаан нэмнэ, мөнхийн ногоон хуш мэт гандашгүй гоо үзэсгэлэнгээс чинь зүс нэмнэ, байц хад мэт бат суурьтай хүмүүжлээс чинь мэдлэг нэмнэ, ЭЭЖЭЭ би таныг ядраагаад байна уу? Та минь сүүлийн үед нэг л дуу муутай болчихлоо..

7ДАХЬ ДОЛОО ХОНОГ: ЭЭЖЭЭ? Та битгий уйлаа би өдрөөс өдөрт том болж таныг өвтгөж байгаагаа мэдэж байна. Таныг уйлахаар би бас дагаж уйлаад байна. Та бид хоёрыг уйлахаар таны хайраар цалгидаг миний ханатлаа сэлдэг энэ далай шорвог болоод байна. Шорвог болохоор үр чинь амьсгалж чадахгүй тийчлээд байна. Намайг тийчлэхээр та минь өвдөөд байна шүү дээ..

9ДЭХ ДОЛОО ХОНОГ: ЭЭЖЭЭ? Та аавд хайртай юу? Би лав хайртай. Харин аав минь надад хайргүй бололтой. Аав яагаад "наадхаа авахуулсан нь дээр дээ, бие чинь дийлэхгүй, тэгээд ч сургууль соёлоо төгсөж, ажил амьдралтай болсоныхоо дараа хүүхдийн тухай бодсон нь дээр" гээд байгаа юм бол. Эгээл би энд огт байхгүй юм шиг юм ярих юм. Ааваа би энд байна! Хүү чинь таныг сонсож байна. Хожимоо тантай усны дусал мэт адилхан гэж найзууд чинь өхөөрдөх, хөлд орох гэж яваад таны гутланд тээглэн бүдэрч сүрхий сорвитой үлдэх, тэр соривийг нь нэгэн үзмэрч ''Сайн цагийг авчирах төрийн түшээ, их гэгээнтэн өргөөнд заларчээ'' хэмээн өлмийнөөс нь адис авах, ээжийн залуугийн төрхийг санагдуулам сайхан охин дагуулан ирж гал голомтоо бадраах, хорвоогийн жамаар хадан гэртээ буцах болоход хөлийг тань хучин асрах ганц үр чинь таньдаа учирлаж байна. Би эндээс явмааргүй байна ЭЭЖЭЭ надад туслаач!

12ДАХЬ ДОЛОО ХОНОГ: ЭЭЖЭЭ? Таньд хэцүү байна уу? Надад аль хэдийн эм тарианы үнэр ханхлаад эхэлчихсэн. Сувилагчийн зандрангуй ''гутлаа тайл'' гэхийг сонсоод ч цочирдоогүй. Би зөн совингоороо ямар аймшигтай зүйл та бид хоёрыг хүлээж байгааг мэдчихсэн. Тиймээс намайг битгий энхрийл, надаас бүү уучлалт гуй. Хэвлий дээрээс тависан гар чинь ийм дулаахан байхад таны минь сэтгэл яагаад ийм хүйтэн болчихвоо. Ээжээ та үүнийг хүсээгүй тиймээ. Би таниас холдмооргүй байна. Хүү нь шөнө уйлж таныг сэрээж байхгүй, айлийн хүүхдүүдийг шоглож нүүрийг тань улалзуулахгүй. Муу сурч чихийг чинь халууцуулахгүй. Өвдөж, гэмтэж, бэртэж өр нимгэн сэтгэлийг тань чилээхгүй. Би сайн хүүхэд байна аа ээжээ. ЭЭЖЭЭ? Би айгаад байна аа ЭЭЖЭЭ? Би даараад байна аа. Битгий...

Эхийн хөх ивлэж сүү нь асгарч эхэллээ. Хөх нь ивлэхтэй зэрэгцэн нулимс нь бас урсав. Миний хүү хөөрхий үр минь... Эх нүдээ анина. Хоосон өнгөгүй... Хэвлий дотор нь одоо нэг бяцхан амь хөдлөхгүй. Тэгэж бодохтой зэрэгцэн бүр ч хов хоосон утгагүй санагдана. Гэтэл хоосон дундаас нэгэн эрх балчир хоолой ийн цангинуулав: Ээжээ би таны уургыг амлаагүй, энгэрт чинь тэврүүлээгүй ч бурханаас заяасан үр чинь билээ. Гологдсон үрсэд эргэж очих газар диваажинд олддоггүй юм. Гэхдээ сахиусан тэнгэрүүд таны цагаан сүү урсахыг үзээд, намайг гэсэн хайр тань буйг хараад өршөөн нигүүлсэв биднийг. Би гэртээ ирэв. Та гэртээ үлдэв гэвч бидний уулзах тавилан энэ насанд үл үлдэнэ. Цангинасан хоолой замхрав. Эх цөхрөн хашгирлаа. Дуу үл гарна.....


Friday, December 3, 2010

Thursday, March 25, 2010

Мэрилин Монроегийн тухай уншсан номын тэмдэглэл :

Энэ хүнийг яагаад ингэж нэрд гарсан талаар зүгээр л энгийн хөөрхөн царайнаас өөр зүйлгүй жүжигчин хүн л гэж боддог байлаа,
Мэрилин Монрое буюу Norma Jeane Baker нь 1926 оны 6-р сарын 1-нд мэндэлжээ.

Багаасаа өнчин өрөөсөн өссөн түүний амьдрал хүнд хэцүү үеүүдээр дүүрэн байжээ. Түүний аав нь охиноо огт зөвшөөрдөггүй байсан ба эцэг эх нь Холливуудад ажилладаг байхдаа танилцажээ. Ээж нь түүнийг ганцаараа өсгөсөн ба өдөр бүр kино театр дагуулж явдаг байсан ба өдөржин тэнд орхиж ээж нь ажлаа хийдэг байснаар хожим түүнийг kино урлагт дур сонирхолтой болоход нь ихээр нөлөөлжээ. Түүний эмэг эх сэтгэцийн өвчтэй байсан ба Мэрилинг 5 настай байхад унтаж байхад нь дэрээр дарж алах гэж байсныг ээж нь амь аварч байжээ, түүнээс хойш эмэг эхтэй нь хамт үлдээхээс айдаг болсон ба айлд сарын 25 доллар өгч харуулдаг болжээ, үнэндээ тэр айл хүйтэн сэтгэлтэй хүмүүс байсан төдийгүй түүнийг үргэлж ялгаварлан гадуурхаж байлаа үүнээс болж Мэрилин орой бүр орондоо уйлдаг байв. Хожим ээж нь мөн сэтгэцийн өвчтэй болж нас өөд болж ганцаараа үлдлээ.Тэднийх ийм өвчний удамтай байсан ба Мэрилин үүнээс ийм болохоос байжээ. Ингээд тэрээр 9 настай асрамжийн газрын сургуульд орж өөртэй нь адил амьдралтай хүүхдүүдтэй нэгэн дор амьдарч сурч сайн найзууд болжээ. 12 нас хүрэхэд том болж байгаагаа мэдэрч, өөрийгөө бараг 3 цаг толинд харж өөрчлөгдөж байгаагаа үзэн хөвгүүд ч түүийг шохоорхдог болов. Өдөр хоног өнгөрөх тусам улам төгс гоо үзэсгэлэн болж 3 насаар ах нэгэн залуутай танилцаж түүнд хайртай болжээ. 16 нас хүрээд 3 долоо хоног өнгөрч байхад тэрээр анх James Dougherty хэмээх залуутай гэрлэсэн юм.

Энэ үед дайны жилүүд байсан ба тэдний амьдрал эхэндээ сайхан байсан боловч тэд сүүлдээ бараг хоорондоо ярихаа болисон муудалцдаг болжээ удалгүй нөхөр нь австрали руу усан цэргийн флотд хувиарлагдан явснаар тэдний амьдрал эцэс болжээ.
Тэрээр амьдралдаа 3 хүнтэй гэрлэсэн бөгөөд 2 дахь нөхөртөө илүү хайртай байсанаа амьдралд нь хамгийн чухал эр хүн байсныг онцолжээ. Энэ хүн бол тухайн үедээ Мэрилинээс ч илүү нэрд гарсан New York Yankees багийн тоглогч Joe DiMaggio байсан юм. Joe энгийн даруу төлөв хүн байсан ч хагас нүцгэн шахам хувцасанд нь ундууцдаг байснаас үл ойлголцолууд эхэлжээ Тэд бал сараа Tokyo-д өнгөрүүлэхээр болж очиход түүнд Солонгосд байдаг Америkт цэргүүдээс захидал ирэн тэдэн дээр ирж дэмжлэг үзүүлэхийг хүсэн урьжээ. Image
Үүнийг Жое эрс эсэргүүцэж амь насанд нь халтайг хэлсэн ч тэрээр ганцаараа явжээ. Хожим энэ үйл явдлыг тэрээр хэлэхдээ амьдралдаа хийсэн хамгийн том сайн үйлс нь гэжээ. Галт тэрэг хажуугаар өнгөрөхөд даашинз сөхөгддөг энэхүү алдарт зургийг Image хүн бүхэн мэдэх бизээ
Энэ үед Монрое The Seven Year Itch Kиноныхоо зураг авалтанд орж байсан түүнийг харахаар 4000-аад мянган шүтэн бишрэгчид нь хүрэлцэн ирсэн байлаа энэ үед Жое ирж бүх зүйлийг буруутгаж ингэж аяглахыг нь тэвчихгүй түүнээс сална гэдгээ хэлжээ./бодоод байхад тэрээр их хартай хүн байсан юм шиг/ Тэд гэрлэлтээ цуцлуусны дараа бараг 24 цагийн дотор ажил мэргэжлийн хобоотой байсан зохиолч Arthur Miller-нд Мэрилин нүүж очсоноор тэдний хамтын амьдрал эхэлсэн юм
Image
Түүнийг алдар нэр ид байх үед байх нэгэн өдөр Мэрилинийг 19 настай байхад нь нүцгэн зургаа авхуулж байсныг нь тараана, ингэснээр түүний нэр унанаь үгүй бол 10000 доллар өгөхийг шаарджээ. Мэрилин маргааш өглөө нь өөрөө сонины Редаkцид очин үүнд хариу мэдэгдэл хийхдээ тэр үед надад үнэхээр мөнгө их хэрэгтэй байсан тэглээ ч бурхан надад ийм сайхан бие заяасан болхоор надад нуух шаардлага байхгүй гэсэн нь Монроегийн харин ч нэр хүнд өссөн гэдэг.


Image
Image


Тэрээр нийтдээ 31 kинонд тоглосон байдаг.
.1962
Something's Got to Give
.1961
The Misfits as Roslyn Taber
.1960
Let's Make Love as Amanda Dell
.1959
Some Like It Hot as Sugar Kane
.1957
The Prince and the Showgirl as Elsie Marina
.1956
Bus Stop as Cherie
.1955
The Seven Year Itch as The Girl
.1954
River of No Return as Kay Weston
There's No Business Like Show Business as Vicky
.1953
How to Marry a Millionaire as Pola Debevoise
Gentlemen Prefer Blondes as Lorelei Lee
Niagara as Rose Loomis
.1952
Don't Bother to Knock as Nell Forbes
We're Not Married ! as Anabel Norris
Clash by Night as Peggy
Monkey Business as Lois Laurel
O. Henry's Full House as Streetwalker
.1951
As Young as You Feel as Harriet
Hometown Story as Iris Martin
Let's Make It Legal as Joyce Mannering
Love Nest as Roberta Stevens
.1950
All About Eve as Claudia Caswell
The Asphalt Jungle as Angela Phinlay
Love Happy as Grunion's Client
The Fireball as Polly
Right Cross
A Ticket to Tomahawk as Clara
.1949
Ladies of the Chorus as Peggy Martin
.1948
Dangerous Years as Evie

Scudda Hoo! Scudda Hay!
.1947
The Shocking Miss Pilgrim
Түүний найз нөхдийн хүрээнд АНУ-ын ерөнхийлагч Жон Kеннеди түүний ах Роберт Kеннеди нар байлаа.
Marilyn Monroe sings Happy Birthday To J.F Kennedy.


Тэрээр хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байсан боловч Өмнө нь 11 удаа үр хөндүүлж байсан учир энэ нь боломжгүй зүйл байсан юм үүнээс болж маш их гутралд орж архи ууж өдөржин шөнөжин гэрээсээ гарахгүй 3 долоо хоногоор ч усанд оролгүй толиндч харалгүй танигдахгүй болсон байлаа. Нэг шөнө гарч салхилахаар шийдээд голын эрэг дээр сууж байхад нэгэн цагдаа хатагтайг юу хийж байгааг лавлатал би Мэрилин Монрое байна гэхэд түүнийг бараг таньсангүй тэр цагдаа түүний шүтэн бишрэгч байсан ба Монрое түүнд үхмээр байгаагаа хэлж тэд 4 цаг гаран гадаа ярилцаж сууж дараа нь гэрт хүргэж өгчээ. Маргааш нь Мэрилин сонинд ярилцлага өгөхдөө тэр цагдаа амийг нь аварсантай адил тус сэтгэлийн тэнхээ хайрласныг хэлжээ. Тэрээр өмнө нь анхны нөхөртэйгээ байхдаа эм ууж амиа хорлох гэж оролдож байсан.1962 оны 8-р сарын 5-ний өдөр түүнийг гартаа харилцуур барин орон дээрээ үхсэн байхийг олжээ Энэ хэргийг амиа хорлосон гэж үздэг ч түүний дотны найз ах дүү Kеннедиг энэ хэрэгт хамаатай гэж үзжээ. Учир нь ерөнхийлөгч болон түүний ах нар Монроед бүх зүйлээ ярьдаг байсан байна, Фидель Kастрог алах төлөвлөгөө, Вьетнамд дайн эхлүүлэх төлөвлөгөө зэрэг. Дараа нь Роберт Kеннеди Монроед гэр бүлээ цуцлуулаад түүнтэй сууна гэж амалжээ, дараа нь зөвхөн эр эмийн харьцаатай байна гэдгээ хэлтэл Монрое чи надад амласан үгүй бол би бүх нууцыг тараана гэж хэлжээ Монроег нас барсаны өмнөх өдөр тэрээр Kеннеди түүнлүү утсаар ярьсан байдаг, ингээд Холбооны шугамын газраас тэдний телефон утасанд ирсэн дуудлага бүхий билл алга болсон, мөн анх олдсон 13 ширхэг нойрсуулах эмийн 7 нь алга болсон зэрэг учир битүүлэг зүйлс байсаар байна.

Image
Image


Friday, March 5, 2010

Америкт байсхийгээд л Монголчуудын өдүүлсэн хэрэг дуулиан тарьсаар

"Бид Монгол дайчид, Бид харанхуйн дайчид”
Яагаад алс холын Америк гүрний танхайчууд "Монголчууд” хэмээн өөрсдийгөө нэрлэх болов. Тэдний үзлээр бол энэ нь тун ч нарийн учир жанцантай аж. Бүдүүлэг тэнэгүүд гэж харийнханд адлагдсан монголчууд мо

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байсхийгээд л "Монголчууд”-ын өдөөсөн хэрэг, зөрчлийн тухай аймшигтай мэдээллүүд цацагддаг. Гэхдээ энэ нь бидний цус нэгт төрөл төрөгсөд бус харин Америкийн мото /мотоциклчдын/ бүлэглэлүүдийн нэг "Монголчууд” байдагт сэтгэл жаахан уужирдаг юм. Америкийн Калифорни мужийн Монтебелогоос гаралтай "Монголчууд” буюу "Mongols” бүлэглэл нь эх нутагтаа төдийгүй Мексик, Итали, Канад зэрэг улсуудад хүрээгээ тэлж мотоциклчдын клуб нэрийн дор үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн маш том гэмт хэргийн бүлэглэл юм. Америкт хэд хэдэн томоохон мото бүлэглэлүүд байдаг бөгөөд тэргүүн эгнээнд нь хамгийн нэр хүндтэй, олон гишүүдтэй гэгдэх Hells Angels, Mongols, Outlaw, Brother speed зэрэг бүлэглэлүүд ордог юм байна. Эзэн Чингисийн сургаалыг шүтэн залж, өөрсдийгөө "Монголчууд” хэмээн нэрлэдэг уг бүлэглэлийн тухай мэдэх нь Монголоор овоглодог хэн бүхэнд сонирхолтой санагдах болов уу.

рин дэл дээрээс дэлхийн талыг эзэлж чадсан түүх тэдний анхаарал, бишрэл хүндэтгэлийг эрхгүй татсан гэнэ. Чингис хааны холч ухаан, эрэмгий дайнч чанарыг биширсэн Америкийн танхайчууд түүнийг өөрсдийн шүтээн, бүтээгч эзэн мэт санан дээдэлж, өөрсдийгөө агуу хааны удам мэтээр төсөөлөн түүндээ итгэхийг хүсчээ. Ингээд л өөрсдийгөө "Монголчууд” хэмээн нэрлэж, морь биш мотоцикль унасан Чингис хааныг үндсэн билэгдэлээ болгож, түүнийгээ дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхээр зорьж явна. Бүлэглэлийн mongolsmc.com гэсэн цахим хуудсанд зочилж сонирхолтой мэдээллүүд авч болно.

Энэ хаягаар эхэлж ороход л эдгээр Америкчууд Чингис хааныг ямар ихээр хүндэлж биширч явдаг нь мэдрэгдэнэ. Хуудасны хамгийн эхэнд "дархан мэхээр дайснаа даран сөнөөж, эд хөрөнгийг нь цөлмөж, эрэмгий хүлгийг нь унаж, эмс охидыг нь эзэгнэх нь хамгаас дээд жаргал болой” гэх утгыг илэрхийлсэн Чингис хааны хэлсэн үгс харагдана. Бүлэглэлийн гол уриа нь We are Mongol raiders! We are raiders of the night ! буюу "Бид Монгол дайчид, Бид харанхуйн дайчид” гэх бөгөөд юунаас ч айхгүй эрэмгий зоригтой байхыг гишүүддээ захидаг аж. Харгис хэрцгийгээрээ Америк даяар алдартай уг бүлэглэл нь 1000 гаруй гишүүдтэй ч албан ёсоор бол 600 гишүүний бүртгэлтэй юм байна. Бүлэглэлийн ихэнх гишүүд нь Калифорнийн өмнөд хэсэгт амьдардаг бөгөөд энд бараг 400 гаруй гишүүд нь байдаг гэжээ.

Галзуурсан "Монголчууд”-ын эсрэг FBI "Хар бороо” тусгай ажиллагааг явуулжээ

Хамгийн аймшигтай зэрлэг балмад гэгддэг "Монголчууд”-ын эзэгнэл одоогоор нойрсож буй галт уул мэт нам жим байна. Учир нь АНУ-ын Холбооны мөрдөх товчоо "Хар бороо” хэмээх тусгай ажиллагааг явуулан энэ бүлэглэлийг хэсэг хугацаанд номхоруулаад байгаа юм. Холбооны мөрдөх товчоо /FBI/ гурван жилийн өмнөөс дөрвөн нууц ажилтнаа тус бүлэглэлийн эгнээнд нэвтрүүлж чадсанаар "Хар бороо” тусгай ажиллагааг эхлүүлсэн аж. АНУ-ын Хууль зүйн сайд Т.О’Брайены хэлснээс үзвэл энэ ажиллагаа мотоциклчдын гэмт бүлэглэлийн эсрэг явуулсан тус улсын түүхэн дэх хамгийн далайцтай нь болжээ.















Тус бүлэглэлийн 60 гаруй гишүүнийг хүний амь бүрэлгэсэн, мөнгө угаасан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан танхай, сүрдүүлэг, дээрэм, галт зэвсэг болон хар тамхины ноцтой хэргүүдэд буруутган өнгөрсөн жилийн аравдугаар сарын 22-нд Калифорниос гадна Вашингтон, Колорадо, Невада, Охайо, Орегон зэрэг мужид нэгэн зэрэг баривчлан саатуулсан байна. АНУ-ын хүчний байгууллагууд энэхүү танхай бүлэглэлийн үйл ажиллагааг 3 жил гаруй уйгагүй мөрдсөний эцэст нийтдээ 117 хуудастай 86 ширхэг нотлох баримтыг цуглуулж чаджээ. Ингээд эдгээр баримт нотолгоон дээр үндэслэн 1000 гаруй бүрэн зэвсэглэсэн холбооны болон цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцсон асар өргөн хүрээтэй баривчилгаа явуулж тэдний мотоцикл болон бусад бүх хэрэгслийг хурааж авсан байна. Холбогдох хүмүүсийн хэлснээр нотлох баримт цуглуулахад хамгийн их тус болсон зүйл бол "Хар бороо” нууц ажиллагаа байсан бөгөөд энэ ажилл

х баримт цуглуулахад хамгийн их тус болсон зүйл бол "Хар бороо” нууц ажиллагаа байсан бөгөөд энэ ажиллагааны хүрээнд "Монголчууд” бүлэглэлд элсэж чадсан АНУ-ын дөрвөн тусгай ажилтан онцгой үүрэг гүйцэтгэжээ.

Энэ ажиллагаанд гар бие оролцсон нэгэн нууц ажилтны хэлснээр бүлэглэлд элсэхэд бас тийм ч амархан биш бөгөөд бүлэгийн удирдлагууд шинээр элсэх гэж байгаа гишүүдээ тусгай хувийн мөрдөгч хөлсөлж тагнуулдаг, ба мөн полиграф /худал ярьж буй эсэхийг нь шалгах төхөөрөмж/ тестээр шалгаж байж тэнцүүлдэг гэжээ. Бүлэглэлд элссэн нууц ажилтнуудын хувьд хоёр ж

илийн хугацаанд шалгуулж, соригдсоны эцэст уг бүлэгт элсэх эрх олж авсан байна. Эдгээр залуучуудын хувьд ар гэр, хувийн амьдралаа золиосолж, биен дэрээ элдэв шивээс хийлгэн яг л танхайчууд мэт бүтэн гурван жилийн турш амьдарсан байна. Мөн дээрх дөрвөн нууц ажилтнаас гадна, яг "Монголчууд” бүлэглэлийн жинхэнэ гишүүн хэдэн залуус ч гэсэн мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж, хүчний байгууллагуудад тус болжээ.

Хууль хяналтын байгууллагын мэдээгээр Калифорни мужид "Монголчууд” бүлэглэлийн бараг бүх удирдагчдыг барьсан бөгөөд мөрдөн байцаалтын хүрээнд зургаан мужид 110 баривчилгааны ордерыг өгсөн байна. Хууль хяналтынхан энэ мото клубын гишүүдийн ихэнх нь амьдардаг уг мужид энэ бүлэглэлийн бэлгэдлийг ашиглахыг хориглох саналыг шүүхэд тавьсан. Холбооны нэр болох "Монголчууд”-ыг хэрэглэхийг хорьж, мөн Чингис Хааны дүрс бүхий сүлд тэмдэгтэй хүрэм, хувцас өмссөн хүн болгоныг саатуулж, зайлшгүй тохиолдолд цагдан хорих саналыг тухайн үед шүүхэд тавьсан ч энэ нь бусад мото бүлэглэлүүд болоод мото спорт сонирхогчдын зүгээс ширүүхэн эсэргүүцэлтэй тулгаран одоо болтол шийдвэрлэгдээгүй байна.

Эх сурвалж Өглөөний сонин

Thursday, March 4, 2010





Heaven, a gateway, a hope
Just like a feeling I need, it's no joke
And though it hurts me to treat you this way Betrayed by words,
I'd never heard, too hard to say


Up, down, turn around
Please don't let me hit the ground
Tonight I think I'll walk alone
I'll find my soul as I go home.

Each way I turn, I know I'll always try
To break this circle that's been placed around me
From time to time, I find I've lost some need
That was urgent to myself, I do believe
Up, down, turn around
Please don't let me hit the ground
Tonight I think I'll walk alone
I'll find my soul as I go home.

Oh, you've got green eyes
Oh, you've got blue eyes
Oh, you've got gray eyes
Oh, you've got green eyes
Oh, you've got blue eyes
Oh, you've got gray eyes
And I've never seen anyone quite like you before
No, I've never met anyone quite like you before
Thoughts from above hit the people down below
People in this world, we have no place to go
Oh, it's the last time
Oh, I've never met anyone quite like you before